Хүүхдийн эмнэлэгт халдвар авсан иргэдийг тусгаарлана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-04-19 20:04:53
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт халдварын тархалт эрчимжиж, батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан БОЭТ-ийн дэргэдэх хүүхдийн шинэ эмнэлгийг коронавирусний халдвартай иргэдийг тусгаарлах, эмчлэх зориулалтаар ашиглахаар болжээ.

Тус эмнэлэг нь 2018 онд ашиглалтад орсон, 50 хүүхдийн багтаамжтай, өрөө тус бүртээ ариун цэврийн өрөөтэй орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн эмнэлэг юм.

Одоогийн байдлаар тус аймагт коронавирусний халдвар авсан иргэдийг БОЭТ-ийн халдвартын болон мэдрэлийн тасагт тусгаарлан эмчилж байна. Эдгээр тасгууд нь нийт 80 хүнийг хүлээн авах хүчин чадалтай юм. Хүүхдийн шинэ эмнэлгийг халдвартай иргэдийг тусгаарлах, эмчлэх зориулалтаар ашиглах болсноор нийт 130 хүн хүлээн авах боломжтой болж байна. Харин хүүхдийн тасгийг эмнэлгийн зүүн талд байрлах хуучин хүүхдийн тасаг руу, хөнгөвчлөх үйлчилгээ, уламжлалтын тасгийг дотрын тасаг руу нүүлгэн шилжүүлэх зохицуулалтыг хийжээ.

 

 

Холбоотой мэдээ