Булган аймагт төл бойжилт 99,8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-19 16:26:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 922,7 мянган мал төллөж, төл бойжилт 99,8 хувьтай байна.

Аймгийн хэмжээгээр 895,2 мянган төл бойжуулж байгаагаас 67 ботго, 6,2 мянган унага,  16,4 мянган тугал, 553,3 мянган хурга, 336,6 мянган ишиг байна. Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Хутаг-Өндөр суманд мал төллөлт ихэвчилж, хээлтэгч малын 72,2-92,2 хувь төллөсөн аж. Бугат, Булган, Гурванбулаг, Могод, Сайхан, Сэлэнгэ, Хангал суманд энэ хавар төлийн хорогдол гараагүй гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ