Huawei компанийн цахилгаан автомашиныг 10 минут цэнэглээд 197 км зам туулна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-19 12:13:36

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын автомашин үйлдвэрлэгч BAIC New Energy болон технологийн тэргүүлэгч Huawei компаниудын хамтарсан, өндөр зэрэглэлийн брэнд Arcfox Alpha S Huawei HI загварын автомашиныг энэ сарын 17-ны өдөр танилцууллаа.

    Тус автомашин нь Huawei компанийн иж бүрэн автомат жолоодлогын системээр тоноглогдсон бөгөөд хот суурин газарт автомат жолоодлого хийх чадвартай аж.

    Энгийн болон дээд зэрэглэлийн гэсэн хоёр ангилалтайгаар, энэ оны сүүлээр зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.     Худалдаанд гаргах үнэ нь 389 мянган юань /170 сая төг орчим/, 430 мянган юань /190 сая төг орчим/ байх аж.

    Тус автомашин нь хурдан цэнэглэх технологийг нэвтрүүлсэн ба 10 минут цэнэглээд 197 км зам туулах чадвартай юм.

    Мөн хот дотор автомат жолоодлого хийх чадвартай дэлхийн анхны автомашин болж байгаагаараа онцлогтой. Энэ сарын 15-ны өдөр Шанхай хотод туршилтын жолоодлогыг хийжээ.  

Холбоотой мэдээ