Тусгаарлан ажиглах байранд 4292 иргэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-17 11:58:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 106 тусгаарлан ажиглах байранд энэ сарын 16-ны байдлаар нийт 4292 иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.


Үүнээс нийслэлд тусгаарлан ажиглах 35 байранд 2977 иргэн, орон нутагт 71 тусгаарлан ажиглах байранд 1315 иргэн байгаа юм.


Тусгаарлан ажиглах байранд Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 801 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ