Хөдөө сумдад арилжааны банкууд өнөөдрөөс хэвийн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-15 09:56:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.04.14/ орой ээлжит 11 дүгээр хуралдаанаа хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Өлгий, Бугат сумаас бусад суманд арилжааны банкуудын үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдрөөс хэвийн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Банкууд үйл ажиллагаа явуулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй, иргэдэд ариун цэврийн дэглэмийг чанд сахиулан үйлчилнэ. Харин аймгийн төв болон Бугат сумын арилжааны банкууд нийтэд үйлчлэхгүй ба зөвхөн дотоод ажил нь хэвийн явагдана.

2. Хөдөө сумдаас аймгийн төвд мал, мах, сүү, цагаан идээг нэгдсэн журмаар оруулахыг зөвшөөрөв.

Холбоотой мэдээ