ЭЕШ Монголын түүх хичээлээр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-04-14 09:52:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021 оны ЭЕШ 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:


-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг


-Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан  www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/


-Суудлын хуваарь /ЭЕШ-ын бүртгэл дуссаны дараа гарна. Суудлын хуваарь бэлэн болсон үед та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/


-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ.


Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно. ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ