Говь-Алтайн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-13 20:53:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.


Дөрөвдүгээр сарын 14-нд нутгийн хойд хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүллээ. Харин маргааш өдөртөө Есөнбулаг, Тонхил, Бугат, Ажбогд, Баянтоорой, Дарви, Дэлгэр, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Гуулин сумын нутгаар салхи баруунаас 18-20м/с хүрч ширүүснэ.


Холбоотой мэдээ