УИХ-ын дарга З. Энхболд Сүхбаатар аймагт ажиллаад буцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-16 11:58:38

Монгол Улсын Их Хурлын дарга З. Энхболд өчигдөр Сүхбаатар аймагт  өдөр ажиллалаа.

Өчигдөр орой 19 цагаас Жаахан шарга театрт аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, УИХ-ын дарга З. Энхболд 2012-2016 оны Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа түрүү түрүүчийн Засгийн газрын үйл ажиллагаатай харьцуулан танилцуулсан юм. Тэрээр өөрийн илтгэлдээ ипотекийн 8 хувийн зээл, авто талбай, аймаг бүрт 1000 орон сууц хөтөлбөр зэрэг томоохон ажлуудын үр дүн, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар танилцууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Р. Амаржаргал, Сумогийн их аварга, МУГТ  Д.Дагвадорж болон УИХ-ын сонгуулийн 24-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ж. Батсуурь, аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн төлөөлөл оролцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд болон бусад хүмүүс 2016 оны УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчиддээ амжилт хүслээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ