Хөлөнбуйр хотод 10 хүнийг хэлний бэлтгэлд төлбөргүй сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-16 11:38:39

Сүхбаатар аймгаас 10 оюутныг хоёр жилийн хугацаатайгаар БНХАУ-ын Хөлөнбуйр хотод хэлний бэлтгэлд сургахаар болжээ.

Суралцагчийг сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх бөгөөд Хөлөнбуйр хотод суралцаж байх хуацааны визний төлбөр, бүртгэлийн хураамж зэрэг бусад зардлууд өөрөөс нь гарах юм.

Энэхүү хөтөлбөр нь Сүхбаатар аймаг болон БНХАУ-ын Хөлөнбуйр хот хоорондын байгуулсан нөхөрсөг гэрээний дагуу хэрэгжиж байгаа юм байна.

Суралцах хүсэлтэй залуус нь бүрэн дундаас дээш боловсролтой байх ёстой. Өөрөө дээрх хөтөлбөрт хамрагдаж сургуульд сурах хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ. Өдөр бүр аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн хэлтэст бүртгэж байгаа бөгөөд суралцах залуус 7 сарын 1 гэхэд Хөлөнбуйр хотод очсон байх ёстой юм байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ