Гадаадад буй монгол иргэд тусламжийн мөнгөө e-barimt системд холбогдож авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-09 15:42:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар ээлжит бус хуралдаанаар цар тахлын хөл хорионы үеэр Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкан дахь дансаар дамжуулан өгөх талаар ГХЯ мэдээллээ. Тусламжийн мөнгийг дараах байдлаар олгохыг мэдэгдлээ. Үүнд:

  • Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн цахим төлбөрийн баримтын систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоно. Ингэснээр тухайн иргэний и-баримтад бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.
  • Хэрэв EBarimt-д бүртгэлгүй бол www.ebarimt.mn сайтаар эсвэл аппликейшныг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкан дахь хувийн дансаа холбох юм. Ингэснээр уг системд бүртгэлтэй иргэний хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлэх аж. 



Холбоотой мэдээ