Дархлаажуулалт 15 суманд зэрэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-07 10:56:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймаг Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын алба, цагдаа, эмч, багш, хот тохижилтын алба, цахилгаан түгээх сүлжээ зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг албаны ажилтнуудаа өнөөдрөөс вакцинжуулж эхэллээ.

Вакцинжуулалтын ажил өнөөдөр 15 суманд зэрэг эхэлж байна. Иргэдээ вакцинжуулахын тулд тус аймаг эхний ээлжинд 2726 хүн тун вакцин татан авч, эрсдэлт нөхцөлд ажилладаг алба хаагчдаа гурав хоногийн дотор вакцинжуулахаар төлөвлөжээ.

Дараагийн вакцинжуулалтыг энэ сарын 20-ноос хийх ба тус аймагт вакцинд хамрагдвал зохих 18-аас дээш насны 30,0 гаруй мянган хүн байгаа. Дундговь аймаг ногоон бүсээ хэвээр хадгалан үлдэхийн тулд иргэдээ 100 хувь яаралтай вакцинжуулах зорилго тавин ажиллаж байгаагаа аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээлтийн үеэр онцоллоо.

Вакцинжуулалтыг 14 сум, аймгийн төвд суурин ба явуулын 18 цэгт зохион байгуулж эхэлсэн ба эхний ээлжинд вакцин хийлгэсэн иргэдэд хариу урвал илрээгүй байна. 

Холбоотой мэдээ