Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн 1 тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-05 20:50:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод өнөөдөр коронавирусний халдварын 1 тохиолдол батлагдлаа.

Халдвар авсан иргэн Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад энэ сарын 4-ний өдрийн шөнө /00:00 цагийн үед/ Өлгий хотод ирсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн харьяат аж.

Тухайн иргэн аймагт орж ирсэн даруйд түргэвчилсэн оношлуураар 2 удаа шинжилгээ хийхэд эерэг гарсан тул яаралтай арга хэмжээ авч тусгаарлажээ. Улмаар PCR шинжилгээ хийхэд халдвар авсан нь батлагдсан байна. Түүний биеийн байдал одоогоор хүндэвтэр, чихрийн шижин, бөөрний дутагдалтай архаг суурь өвчтэй хүн байна гэсэн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өглөө.

Халдвар авсан иргэн Улаанбаатар хотоос 2 тээврийн хэрэгслээр 9 хүний хамт иржээ. Эдгээр ойрын харьцагчдыг аймгийн Авто тээврийн төвд тусгаарлаж шинжилгээ хийж байна.

Холбоотой мэдээ