Гурван хувийн зээлд 321 тэрбум төгрөг олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-05 17:38:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний явцын мэдээллийг Сангийн яам 7 хоног бүр олон нийтэд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар 4033 иргэнд 152,3 тэрбум төгрөг, 712 ААН-д 168,7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ. 

Олгосон зээлийн 1661 нь нийслэлд, 3084 нь аймаг, орон нутгийн зээлдэгч нар байна. Нийт дүнгээр 4 745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. Ажлын байр дэмжих зээлийг олгосноор, одоогийн байдлаар  29 321 ажлын байрыг хадгалж үлджээ. Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн хувьд 1 437 зээлдэгчид 210,4 тэрбум төгрөгийг олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2 488 зээлдэгчид 186,7 тэрбум төгрөгийг олгожээ. 




Холбоотой мэдээ