Оны эхний 5 сарын байдлаар 110 мянган хүн эмнэлэгт ханджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-15 16:58:14

Сүхбаатар аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар АНЭ болон сум, өрхийн эрүүл  мэндийн төвүүд нийт 110,4 мянган хүнд үзлэг хийж, 5,8 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ.

Урьдчилан сэргийлэх үзлэгт 38,5 мянган хүн хамрагдсан нь өмнөх онтой харьцуулахад 1,6 хувиар өсчээ. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 842 болж өссөн байна. Ингэж 2,5 дахин өсөхөд улаанбурхан, цусан суулга, салхинцэцэг, тэмбүү зэрэг өвчлөгчдийн тоо өссөн нь  голлон нөлөөлжээ.

7,5 мянган удаа түргэн тусламжийн дуудлага гарсан бөгөөд үүний 2,1 мянга бую 28 хувь нь алсын дуудлага байжээ.

Эрүүл мэндпийн газрын гаргасан мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар 525 эх амаржиж, 530 хүүхэд шинээр мэндэлжээ. Харин 152 хүн нас барсан байна. хүн амны цэвэр өсөлт 378 болж 60 хүнээр буурчээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ