Төрийн байгууллагуудын ажлын цагт өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-05 11:25:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Баянхонгор суманд энэ сарын 11-нийг хүртэл сунгалаа. Харин аймгийн бусад сумыг энэ сарын 30-ныг хүртэл Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.

Баянхонгор сумын Засаг даргын 2021.04.04-ний өдрийн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" А/80 дугаартай захирамжаар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажлын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. 

Мөн сумаас гарах, орох хөдөлгөөний хязгаарлалт, хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ