Дархлаажуулалт маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-05 11:29:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний эсрэг дархлаажуулалт Баянхонгор аймагт энэ сарын 6-наас эхэлнэ.

Тодруулбал, БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн 4000 хүн тун вероселл вакциныг Баянхонгор аймаг өнөөдөр татан авч байна. 

Тархвар судлалын заалтаар эхний ээлжинд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт болон эргүүл постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид, өндөр настнуудыг дархлаажуулалтад хамруулах аж.


Холбоотой мэдээ