Халдвар авсан 22 хүн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Коронавируст халдварын сүүлийн 24 цагийн нөхцөл байдлыг аймгийн
Онцгой комиссоос мэдээллээ.
4 дүгээр сарын 1-2 шилжих өдрүүдэд 631 хүнээс PCR шинжилгээ авсан бөгөөд одоогоор хариу гараагүй байна.
Эмчлүүлэгчдийг байршлаар авч үзвэл БОЭТ-д 15, тусгаарлах
хяналтад 2, гэрийн хяналтад 2, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 7, Хужирт
сумын тусгаарлах эмнэлэгт 45, нийт 71 хүн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд 1,
хүндэвтэр 5, хөнгөн 65 хүн байна.
Аймгийн хэмжээнд нийт халдвар авсан тохиолдол 91 байснаас 22 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Халдвар авсан тохиолдлын 84 нь насанд хүрэгчид, 7 нь хүүхэд, эрэгтэй 31, эмэгтэй 60 хүн байна. Түргэвчилсэн шинжилгээнд 258 иргэнийг хамруулахад Арвайхээрт 2, Хужиртад 1, нийт 3 эерэг тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулсан ба хариу гараагүй байна. Арвайхээр, Хужирт, Хархорин сумын Тусгаарлан ажиглах байранд 111, гэрийн ажиглалтад 1719 хүн байна.