Хулгайн замаар нэвтрэхийг завдсан иргэдийг саатуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-02 12:43:33

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг руу хулгайн замаар нэвтрэхийг завдсан иргэдийг 10 хоногийн хугацаатай албадан саатууллаа.

Тухайлбал, гуравдугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт хотын харьяат иргэн Д, Улаанбаатар хотын харьяат О нар PCR шинжилгээ өгөхгүйгээр Хөлөнбуйр сумын постод ирснийг алба хаагчид нэвтрүүлэхгүй буцаажээ. Гэтэл Сүхбаатар аймаг руу салбар замаар буюу баталгаат бус хулгайн замаар Газрын тосны 21-р талбайн Зам анги руу явах гэж байсныг Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлж, БОЭТ-ийн Халдвартын тасагт албадан тусгаарлаад байна. Түүнчлэн дүрэм журам зөрчсөн энэхүү үйлдлийг шүүхэд шилжүүлснээр "Зөрчлийн тухай хууль"-ийн 5.13-ын а-д заасны дагуу 10 хоногийн баривчилгаа оногдуулжээ. 

Холбоотой мэдээ