Засаг даргын нөөц сангийн 37 сая төгрөгөөр тусгай эмнэлэг нэмж байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-01 22:33:24

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт 64 ортой ковидын тусгай эмнэлэг бэлтгэн, өвчтөн хүлээн авахад бэлэн боллоо. 

Тусгай эмнэлэг байгуулахад зарцуулагдах төсвийг аймгийн Засаг даргын нөөц сангийн 37 сая төгрөгөөр шийджээ.


Аймгийн Онцгой комиссын дарга Д.Золжаргал, Шуурхай штабын дарга В.Мөнхбат, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нар шинээр байгуулсан тусгай эмнэлгийн бэлэн байдлын зэрэгтэй танилцлаа. 


Ийнхүү Архангай аймаг 126 ортой ковидын тусгай эмнэлгийг бэлтгээд байна. Өмнө нь бэлтгээд байсан Халдвартын болон хүүхдийн эмнэлгийн 62 ор нь хүнд, хүндэвтэр өвчтнүүдийг эмчлэхээр тоноглосон бол Амбулаторийн хэсэгт дэлгэсэн 64 ор нь хөнгөн хэлбэрийн өвчтнүүдийг эмчлэх  аж. 


Мөн энэ үеэр Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн нийт эмч, эмнэлгийн ажилтнуудад аймгийн Онцгой комиссоос дархлаа дэмжих бүтээгдэхүүн хүргүүлжээ.

Холбоотой мэдээ