Орос, Монголын хил орчимд газар хөдөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН 
                                                                    МОСКВА. /TASS/. Лхагва гарагт Орос, Монголын хил орчимд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлжээ.
Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос /243 мянга орчим оршин суугчтай/ баруун өмнөд зүгт 273 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун өмнөд зүгт 13 км-ийн зайтай газар 13 км-ийн гүнд байсан байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    