“COVID-19”-ийн вакцинаа хуваалцахыг Б.Жонсонд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-29 14:11:08

ЛОНДОН. /BBC/. Их Британи “COVID-19”-ийн хэдий хэмжээний тун вакциныг ядуу буурай орнуудтай хуваалцахад бэлэн байгааг “нарийвчлан тооцоолохыг” олон улсын хандивын байгууллагууд Ерөнхий сайд Борис Жонсонд уриалжээ.


COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан вакцинаа хандивлаж эхлэхийг Б.Жонсонд уриалсан байгууллагуудын дунд “Save the Children”,”Wellcome Trust” зэрэг багтсан байна.


Үүнтэй холбогдуулан, “Их Британид одоогоор илүү вакцин байхгүй боловч цаашид бий болох үед нь бусад оронтой хуваалцах болно” гэж тус улсын Соёлын сайд Оливер Дауден мэдээлжээ.


Их Британи нь “COVID-19”-ийн 400 сая тун вакциныг захиалаад байгаа тул 100 сая гаруй тун вакцин илүү гарах юм. Тус улс илүүдэл вакциныхаа дийлэнхийг ядуу буурай орнуудад хандивлана гэдгээ урьд нь мэдэгдсэн билээ.  

Холбоотой мэдээ