Салхины хурд 26м/с хүрч ширүүслээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-03-27 17:51:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-ны 13.00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн Баянговь сумын хэмжээнд салхины хурд 26м/с хүртэл ширүүсч, 16 айлын хашаа нурж, нэг байшингийн дээвэр нурсан байна. 

Мөн постод үүрэг гүйцэтгэж байсан зургаан алба хаагчийн машины шил хагарч, явуулын постын үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын машины будаг халцарсан нөхцөл байдалтай байгаа тухай мэдээллийг тус сумын Онцгой комиссоос ирүүллээ.  

Иргэдийг хүчтэй салхи шуурганы үеэр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.