"Машингүй өдөр" арга хэмжээг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-14 17:27:15

Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах зорилгоор өнөөдөр машингүй өдөр зохион байгуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1,2-р тойргийн замыг бүрэн хаалаа.

Сүхбаатар  аймгийн төв орчмын замууд өглөө 08 цагаас оройн 17 цаг хүртэл авто машингүй байх ёстой байсан. Гэвч зарим нэг намын лого сурталчилгаа наасан, туг зоосон машинууд төрийн цагдаа нарыг үл ажран төв замаар дураараа зорчиж байсан нь олны дургүйцлийг хүргэж байлаа.

Аливаа хууль, дүрэм журам гэдэг хүн бүрт тэгш үйлчлэх учиртай. Ямар ч байсан уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн энэ арга хэмжээг иргэд хүндэтгэн сайшаалтайгаар хүлээн авдаг юм.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-аас аймгийн Цагдаагийн газартай хамтран Машингүй өдөр арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг юм.

Т. Одончимэг 

 

Холбоотой мэдээ