150 сая жилийн өмнө амьдарч байсан динозаврын мөрийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-06-14 13:49:31

ШИНЭ-ДЕЛИ. / Prensa Latina/. Энэтхэгийн баруун хойд нутгийн Ражастан мужийн Жодпур хотын Жайселмар дүүрэгт “Eubrontes Gleneronsensis” хэмээх 150 сая жилийн өмнө амьдарч байсан махан идэшт динозаврын хөлийн мөр байсныг тус улсын судлаачдын баг олж илрүүлжээ.

Динозаврын хөлийн мөрнүүдийг тус улсын Ражастан мужийн хоёр дахь том хот болох Жодпур дахь "Жайнарян Вяс" их сургууийн профессор Вирендра Сингх Парихар, Суреш Чандра Матур, Шанкар лал Нам нар олж илрүүлсэн байна.

Хөлийн мөрнүүд нь 1-3 метр урт, далайн эрэг орчмоор амьдардаг байсан махан идэшт динозаврынх ажээ.

“Eubrontes Theropod” овогт хамаарах динозавруудын чулуужсан яс дэлхийн бусад бүс нутгаас олдож байсан боловч энэ удаад олдсон динозаврын хөлийн мөр бол Энэтхэгийн хойгоос уг амьтны ул мөр илэрсэн анхны тохиолдол юм гэж судлаачид ярилаа.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ