Хөрөнгийн биржид 1.1 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-23 21:48:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 46 ХК-ийн  465,162,784.56 төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая хувьцаа арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан хөвөн" (DAH+14.29%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR+12.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" (TAV-15.00%) болон "Силк нэт" ХК (GFG-14.80%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 56,171 нэгж эрхийг нийт 13.2 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 2.35 хувиар буурч, 34240.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,641,932,326,402.35 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ