Согтууруулах ундаа, баарны үйлчилгээнээс 1 хувийн татвар авна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-29 17:50:41

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай,  нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл хүлээн авах журмыг  баталлаа.

Тус  хуралдаанаас бүх төрлийн тамхи болон согтууруулах ундаа, баарны үйлчилгээ, рестораны үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээнээс татварын хувь хэмжээг 1 хувь байхаар  тогтлоо.  Эл журамд нийцүүлэн Татварын Ерөнхий газраас татвар суутагчийг бүртгэх, нийслэлийн төсөвт хотын албан татварыг төвлөрүүлэх аргачлалыг боловсруулах юм байна.  Журам ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
 Нийслэлийн албан татвараас  жилд 13 тэрбум орчим төгрөгийг хотын төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ.  Улаанбаатар хотын нийт худалдааны эргэлт 22 их наяд төгрөг бөгөөд үүний 1.3 хувь нь архи, тамхины худалдан авалт юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд