Хөрөнгийн биржид өнөөдөр 6.6 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-22 20:54:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 3,564,226,540 төгрөгийн үнийн дүн бүхий 6.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Силикат" (SIL+15.00%) болон "Монгол алт" ХК (ERS+4.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" (SHV-12.82%) болон "Оллоо" ХК (OLL-11.52%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 181,922 нэгж эрхийг нийт 41,816,463 төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.89 хувиар буурч, 35065.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,681,917,771,599 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ