Малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-22 21:02:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг, Халиун сумын малчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.


Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан санхүүжүүлж, аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Есөнбулаг, Халиун сумын ЗДТГ хамтран малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулав. Үзлэгээр  219 малчин өрхийн гэрт зорин очиж, 401 малчин дотор, дүрс оношилгооны эмчийн үзлэгт хамрагдсан ба давхардсан тоогоор нийт 802 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ.

Үзлэгт мобайл технологийн төхөөрөмж ашиглан малчны гэрт ЭХО-д харан, зүрхний бичлэг хийж, жирэмсэн 10 эхэд үзлэг хийж,  онош тодруулах, эмчийн хяналтад давтан үзүүлэх 45 хүнийг лавлагаа шатлалын эмнэлэгт шилжүүлсэн байна. Мөн үзлэгийн үеэр 

-160 өрхөд эрүүл мэнд, анхны тусламжийн багц

-303 хүнд эмийн зохистой хэрэглээний сургалт

-400 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө

-110 хүнд сэтгэл зүйн дэмжлэг зөвлөгөө өглөө хэмээн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ