NASA сар луу нисэх пуужингийн хөдөлгүүрийг амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-03-19 16:16:20

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг ирээдүйд сар луу нисэхэд ашиглах пуужингийн хөдөлгүүрийн томоохон туршилтыг амжилттай хийжээ.


“Америкийн сансрын нисэгчдийг хагас зуун жилийн дараа 2024 он гэхэд саран дээр дахин хөл тавиулах зорилготой “Artemis” хөтөлбөрт зориулан “Boeing” компанийн бүтээсэн пуужингийн хөдөлгүүрийг амжилттай туршлаа” гэж “NASA” мэдээлсэн байна.  


Туршилтын үеэр NASA-ийн мэргэжилтнүүд Миссисипи муж улс дахь Жон Стеннисийн нэрэмжит сансрын төвийн цамхагт суурилуулсан "Space Launch System" (SLS) пуужингийн гол угсрааны хөдөлгүүрүүдийг хөөргөх загварчлалыг гаргаж чаджээ.


Дөрвөн хөдөлгүүр найман минутын турш ажиллаж, эргэн тойрон цагаан утаанд бүрхэгдсэн байна. Хөдөлгүүрүүдийг унтраасны дараа NASA-ийн ажилтнууд алгаа ташицгаасан байна. 


Нэгдүгээр сард явуулсан урьдчилсан туршилтыг хангалттай мэдээлэл цуглуулахад шаардагдах дөрвөн минутаас хамаагүй эрт минутын дараа зогсоож байжээ.


Одоо дэлхийн тойрог замаас цааш нислэг үйлдэх зориулалтаар бүтээсэн хэт хүнд зөөгч пуужин болох SLS-ийг Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит сансрын төв рүү хүргэх аж.


Холбоотой мэдээ