Хүн чулуун хөшөөдийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-18 15:31:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт эртний түүхэн үед хамаарагдах хүн чулуун хөшөө олон бий. Гэвч эдгээр үнэт соёлын өвийн хадгалалт, хамгаалалт хангалтгүй байгааг мэргэжлийн байгууллагууд шүүмжилдэг. Тэгвэл эдгээр хүн чулуун хөшөөдийг хамгаалах чиглэлээр "Тика" Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагтай хамтран ажиллахаар болжээ. 

Тодруулбал аймгийн Засаг дарга М.Идэрбат тус агентлагийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эмрах Устаөмэртэй албан ёсны уулзалт хийх үеэрээ дээрх санлыг тавж, улмаар хамтрахаар болжээ. 

Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг бүх талаараа дэмжиж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээ илэрхийлсэн байна. 


Холбоотой мэдээ