“Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” гар зургийн уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” гар зургийн уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулав.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн
сурагчдын ангилалд Баяннуур сумын сургуулийн 8-р ангийн сурагч О.Халиунаа,
Сайхан сумын сургуулийн 11-р ангийн сурагч С.Жамьянпүрэв, Баяннуур сумын
сургуулийн 8-р ангийн сурагч Ш.Дөлгөөн нарын бүтээл шалгарчээ. Мөн бага ангийн
сурагчдын ангилалд Могод сумын сургуулийн 6-р ангийн сурагч Ж.Энх-Очир, Булган
сумын 3-р сургуулийн 4-р ангийн сурагч Г.Хүслэн, Булган сумын “Эрдмийн өргөө”
цогцолбор сургуулийн 1-р ангийн сурагч Н.Энх-Амгалан нарын зурсан зургийг шалгаруулжээ.
Шилдэг гар зургийн уралдаанд оролцож байр эзэлсэн сурагчдад Зэвсэгт хүчний ой
тэмдэглэх ёслолын үйл ажиллагааны үеэр шагнал гардууллаа.
“Монгол Улсын
Зэвсэгт хүчин-100” гар зургийн уралдаанд аймгийн хэмжээнд 20 гаруй бүтээл
ирснийг Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлжээ.