Есөнбулаг сумын ЗДТГ-аас харьяа байгууллагын алба хаагчидтай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-17 16:44:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-аас харьяа сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, Алтай хотын ТҮГ-ын 432 ажилтан албан хаагчидтай энэ сарын 12-нд уулзалт зохион байгууллаа.


Уулзалтын үеэр Есөнбулаг сумын ИТХ-ын дарга П.Золжаргал, Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Д.Чинзориг нар 2021-2024 онд хэрэгжих “Ажилсаг-Алтайчууд” хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудыг танилцуулав. Тухайлбал, "Ажилсаг Алтайчууд" хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх "Ухаалаг Алтай хот","Эрүүл Алтай хот", Алтай хотын дүрэм, стандарт, "Хотын соёл", "Хашаандаа сайхан амьдаръя" аяны удирдамж, төлөвлөгөөг танилцуулсан юм.

Мөн “Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Д.Чинзоригийн 100 өдөр"-ийн ажлын тайланг товч танилцууллаа. Үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хийсэн ажлаас нь онцлон танилцуулбал, Хөдөөгийн баг болох Наран, Рашаант багийн 260 малчин өрхөөр орж, малчдын санал бодлыг сонсон, 824 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл, сум хөгжүүлэх сангийн журам, хууль тогтоомжийн талаар үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулав. Харин дэд бүтцийн ажлын хүрээнд Алтай хотын гэрэлтүүлгийн нэгдсэн тооллогыг хийж, нийт 1060 гэрлийг дугаарлан бүртгэлжүүлэх, агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын тооллого болон хашаатай иргэдийн суурь судалгааг гаргасан байна.


Холбоотой мэдээ