Сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-17 11:01:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ундарга-Алтай” ААТҮГ-аас Говь-Алтай аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа.


“2021-Усны үнэлэмж” уриан дор усыг зөв зохистой ашиглах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүүхдүүдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд нөлөөлөх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа тухай холбогдох албанаас мэдээллээ. Мөн сурагчид байгалийн ухааны хичээлийн мэдээллийг судалж өөрийгөө хөгжүүлэх, тэдний авьяас чадвараа нээхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцлон хэлэв.

Ус түүний хэрэглээ, ач холбогдол, үнэ цэнийг ухааруулсан энэхүү эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд энэ сарын 22-нд шалгарах юм.


Холбоотой мэдээ