Румын "AstraZeneca"-гийн вакцинаар хүн амаа үргэлжлүүлэн дархлаажуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-16 14:55:48

БУХАРЕСТ. /TASS/. Румыний эрүүл мэндийн салбарын эрх баригчид Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг оруулаад Европын Комиссоос баталгаажуулсан бүх вакцинаар хүн амаа дархлаажуулах ажлыг үргэлжлүүлэхээр болжээ. 


Ийм шийдвэрийг “COVID-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулах аяныг зохицуулах үндэсний хорооны уулзалтын дараа гаргажээ. Уулзалтад мөн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний газрын төлөөлөгчид оролцсон байна. 


"Румын улсад бүртгэгдсэн гаж нөлөөнүүд, бусад улс орны шийдвэрийн учир шалтгаан, олон улсын түвшинд болсон үйл явдал, түүнчлэн Европын Эмийн агентлагийн (EMA) зөвлөмжид дүн шинжилгээ хийсний дараа уулзалтад оролцсон байгууллагуудын төлөөлөгчид Европын орнуудад хэрэглэхийг зөвшөөрсөн “COVID-19”-ийн бүх вакцинаар дархлаажуулах ажлыг үргэлжлүүлэхээр шийдэв" гэж мэдэгдэлд дурджээ.


Холбоотой мэдээ