Ширээний теннисчид олимпын эрхийн төлөө Дохад өрсөлдөж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-15 14:24:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катар улсын Доха хотноо энэ сарын 14-17-нд олимпын эрхийн  төлөөх олон улсын тэмцээнд 51 улсын эрэгтэй 76 эмэгтэй 61 тамирчин оролцож байгаа бөгөөд дэлхийн чансааны дагуу сугалаа явагджээ.


Манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн төрөлд оролцож буй ОУХМ Э.Лхагвасүрэн Н.Аламиан /Alamian Nima /Иран/, Ж.Мөнхзориг С.Идовү /IDOWU Saheed /Конго/-тэй тоглохоор сугалаа таарсан байна. Улмаар Ж.Мөнхзориг Конго улсын тамирчинд 4:1-ээр хожигдсон байна.


Харин эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж байгаа ОУХМ Б.Должинзуу О.Үилмаз /YILMAZ Ozge/Турк/-тэй,  Б.Болор-Эрдэнэ Р.Гуфранова /GUFRANOVA Rimma /Узбекистан/-тай эхний тойрогтоо тус тус тоглож хоёул 4:0 гэсэн оноогоор хожигдлоо.



Энэхүү тэмцээний дараа Азийн бүсийн эрхийн төлөө тэмцээнд манай тамирчид оролцоно. Тус 2 тэмцээнд олон шилдэг тамирчид эрх авахын төлөө оролцох бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт Англи улсын тамирчин Liam Pitchford, Африк тивийн аварга Нигери улсын тамирчин Aruna Quadri, дэлхийн цомын 3 удаагийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Европын 6 удаагийн аварга Беларусь улсын тамирчин Viladimir Samsonov, Азийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Achanta, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Ираны Alamyan Noshad нар мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээн шууд хасагдах системээр 7 парт тоглох бөгөөд эрэгтэй эхний 4, эмэгтэй 5 тамирчинд эрх олгох юм.

Холбоотой мэдээ