Энэ сарын 16-наас хангай, тал хээрийн нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-14 23:07:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-19-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. 

16-18-нд хангай, тал хээрийн нутгаар цас орно. Салхи 18-нд говийн нутгаар 10-15м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10м/с.

15-наас бага зэрэг хүйтэрч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн, тал хээрийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан. Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх аж. 

Холбоотой мэдээ