Халдварын тоогоор Бразил дахин хоёрдугаарт бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-13 12:43:34

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Trend/. Коронавирусний халдварын тохиолдлын тоогоор Бразил Энэтхэгийг ардаа орхиж, дахин АНУ-ын араас буюу хоёрдугаарт бичигджээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


Өнгөрсөн хоногт тус улсад 85 663 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 11 363 380-д хүрчээ.


Нас барсан тохиолдлын тоо тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 2216-гаар нэмэгдэж, 275 105-д хүрчээ. Энэ нь гурав дахь өдрөө дарааллан 2 мянгыг давсан үзүүлэлт юм. Нас баралтын түвшнээр мөн Бразил АНУ-ын араас тэмдэглэгдэж байна. Тус улсад халдвар авсан 10 сая гаруй хүн эдгэрсэн байна. 

Холбоотой мэдээ