Рэнчинлхүмбэ суманд хамгийн их хүйтэрч, Манлай суманд дулаан байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-03-12 14:06:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй их температур өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөговь аймгийн Манлай суманд +16.6, үнэмлэхүй бага температур Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд -40.5 хэмд хүрчээ.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр хоёрдугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Дорнод аймгийн Дашбалбар суманд 9.8 мм-т, цасны үнэмлэхүй их зузаан Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 20.0 см байв.


Харин салхины үнэмлэхүй их хурд Ховд аймгийн Зэрэг сумын нутгаар түр зуур 32 м/с-д хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Нийслэлийн агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж өнгөрсөн сард бүх станцад 0.048 мг/м3- 0.226 мг/м3-д хүрч, агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.014 мг/м3 - 0.176 мг/м3-ээр давжээ.


 

Холбоотой мэдээ