Булган уулын орчин тойрныг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-13 09:06:50

Архангай аймгийн Төгс баясгалалант буян дэлгэрүүлэх хийд, Эрдэнэт хотын   хийдийн лам нар, Ж.Нэргүй захиралтай  барилга угсралтын “Гурван тамир” компанийн ажилчид, хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа иргэд хамтдаа зуны дунд хөх морин сарын шиний эхний өдрүүдэд “Амилсан”-Булган уулынхаа эргэн тойрныг цэвэрлэв.

Амьдарч буй нутаг орондоо сүсэглэн амьдрал ахуйгаа даатган залбирч, орчин тойрноо цэвэрлэн, булаг шанд голын усаа бохирдуулахаас сэргийлэхээс гадна нүүхдээ ч бууцныхаа хогыг цэвэрлэж савлан шим ертөнцөө хайрлан байгаль дэлхийгээ хамгаалах нь монголчуудын эртнээс уламжлан ирсэн зан үйл юм. Ер нь нүүдэлчин малчид, хүмүүс эргэн тойрноо цэвэрхэн байлгавал лус савдаг баясдаг хэмээн аймгийн төв хийдийн тэргүүн хамба лам Хорлоогаравын Баасанжаргал айлтгалаа.

Зуны дэлгэр цаг ирж хол ойрын зочин гийчид, ялангуяа настнууд Булган хан ууландаа сүсэглэн залбирангаа хормойд нь сууж тухладаг билээ.

 Архангай аймаг. Л.Булган

Холбоотой мэдээ