ЭМЯ: Орон нутагт зорчихоос бусад тохиолдолд PCR шинжилгээ шаардахгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-06 11:30:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутагт зорчихоос бусад тохиолдолд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ шинжилгээ шаардах ёсгүйг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр онцоллоо.


Тэрээр "ПГУ шинжилгээний хариу удаж буй тухай гомдол иргэдээс их ирж байна. Шинжилгээний цэгүүдэд хиймэл ачаалал үүсэж байгаагаас ийм асуудал гарч байгаа"-г ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгов. Учир нь албан байгууллага, аж ахуйн нэгж болон зарим эмнэлэг үйлчлүүлэгч, ажилчдаасаа ПГУ шинжилгээний бичиг шаардаж байгаа аж. Ингэснээр шинжилгээний цэгт иргэл дараалал үүсгэх болсон байна.


Орон нутагт зорчихоос бусад тохиолдолд 72 цагийн хүчинтэй ПГУ шинжилгээний бичиг шаардахгүй байх УОК-ын журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардахгүй байхыг уриаллаа.

Холбоотой мэдээ