Талын салхи мото наадам "Цонжин болдог"-т болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2016-06-11 13:32:59

“Монголын Чопперчин ахан дүүс” ТББ  НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Талын салхи” мото наадмыг  “Цонжин болдог” цогцолборт зохион байгуулж байна.

 Мото спортын тамирчид Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолд нээлтээ хийн  Цонжин Болдог цогцолбор руу цуваа хөдөлсөн юм. Хоёр өдөр үргэлжлэх  тус наадмын онцлог нь мотоциклийн спорт манай улсад аль түвшинд явж байгааг харуулах, мото спортыг сурталчлах, гадны клубуудтэй хамтран ажиллах зорилготой юм байна. Энэ жилийн наадамд гадны 50 гаруй тамирчин оролцож буй аж.

Азидаа томоохон мото наадам болгох зорилт бүхий эл наадмыг  НЗДТГ-аас тусгай сонирхлын аялал жуулчлал, Зүүн Хойд Азийн бизнес аяллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж дүгнэж буй аж.

Замын Цагдаагийн Газрын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат ярихдаа, “Чопперчидтай хамтарч ажилласнаар тодорхой үр дүн гарсан. 2015 онд 85 хүн мотоциклийн осолд өртсөн бол энэ тоо энэ жил 20 болж буурсан. Энэ залуус аюулгүй байдлын талаас  ихээхэн анхаардаг учир манай байгууллага хамтран ажилладаг” гэв. 

Дээрх наадмын тасалбарын үнэ 10 мянган төгрөг юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ