ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Ариунбатыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-04 18:59:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Ариунбатыг томилж өнөөдөр ажлаа хүлээн авлаа. 

П.Ариунбат  “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  нэр хүндтэй албан тушаалыг итгэл олгон хүлээлгэн өгч байгаад баярлалаа. Би өөрийн төрсөн нутаг Эрдэнэбулган сумын Засаг даргаар 2007 онд томилогдон ажлын гараагаа эхэлж байсан. Төрийн байгууллагад 13 дэхь жилдээ  ажиллаж байна. Цаашид  төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан, төрийн албан хаагч нартайгаа  иргэдийнхээ төлөө гэсэн  итгэлтэй, сэтгэлтэй ажиллах болно” гэдгийг хэлж байлаа.

П.Ариунбат 1984 онд төрсөн. Ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2007-2008 онд Эрдэнэбулган сумын Засаг дарга, 2008-2012 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2009-2012 онд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн туслах, бие төлөөлөгч, 2012-2016 онд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, 2016 оноос өнөөдрийг хүртэл Эрдэнэбулган сумын Засаг даргаар ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ