Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны зөвлөлийн эмэгтэй гишүүдийн тоог нэмнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо удирдах зөвлөлийнхөө бүрэлдэхүүн дэх эмэгтэйчүүдийн төлөөллийн эзлэх хувийг 40 хувьд хүргэж, 12 эмэгтэй гишүүн нэмж ажиллуулахаар болжээ.
Одоогоор Олимпыг зохион байгуулах хорооны удирдах зөвлөлийн 34 гишүүний долоо нь эмэгтэй /20 хувь/ байгаа бол мягмар гаргийн хуралдаанаар гишүүдийн тоог 45 болгон нэмэгдүүлж, тэдний 19 нь эмэгтэй байхаар шийдвэрлэсэн байна.
Олимпыг зохион байгуулах хорооны өмнөх тэргүүн Мори Ёширо эмэгтэйчүүдийн талаар зохисгүй үг хэлснийхээ төлөө албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш хийж буй шинэчлэлийн хүрээнд энэхүү шийдвэрийг гаргажээ.
Шинэ гишүүдэд нэр
дэвших хүмүүсийн нэрийг олон нийтэд танилцуулаагүй байгаа боловч Сиднейн Олимпын
алтан медальт Такахаши Наоко, Паралимпын хоёр удаагийн алтан медальт Обината
Күнико тэргүүтэй хүмүүс багтах төлөвтэй байгаа ажээ.