Танхимын сургалтын ирц 92,5 хувь байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-03-02 11:23:25
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт танхимын сургалтыг энэ сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд хүүхдүүдийн ирц 92,5 хувь байна.
Ерөнхий боловсролын 22 сургууль танхимын сургалтын үйл ажиллагааг эхлүүлж, сургуулийн нийт 14218 сурагчаас 13164 буюу 92,5 хувь нь хамрагдаж байна. Үүнээс аймгийн төвийн 6 сургуулийн нийт 6775 сурагч буюу 95,6 хувь, сумын төвийн 16 сургуулийн нийт 6389 сурагч буюу 89,5 хувь нь хичээлдээ суусан байна. Мөн отроор өвөлжөөд алслагдсан хөдөө орон нутагт байгаа 237 сурагч байна. Өөр аймаг, суманд отроор өвөлжиж байгаа өрхийн хүүхдээс тухайн амьдарч байгаа бүс нутгийнхаа сургуульд түр хугацаагаар сууж байгаа суралцагч 73 байна.
Сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгийн танхимын сургалт эхэлсэн. Цэцэрлэгт хамрагдвал зохих 5152 хүүхдээс 3094 буюу 60 хувь нь хамрагдсан байна. Үүнээс аймгийн төвийн 10 цэцэрлэгийн нийт 2336 хүүхэд буюу 58,8 хувь, сумын төвийн 19 цэцэрлэгийн нийт 2816 хүүхэд буюу 61,0 хувь нь хамрагдсан. Отроор өвөлжөөд алслагдсан хөдөө орон нутагт байгаа 245 хүүхэд байна. 5 настай хүүхдийн тоо байвал зохих 1665 үүнээс ирсэн 1375 хүүхэд буюу 72,4 хувь нь хамрагдсан гэж БСУГ-аас мэдээллээ.
Холбоотой мэдээ