Уулын туруутан болон зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-26 16:52:38

Ховд /МОНЦАМЭ/. Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын уулын туруутан болон зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авчээ. 

Тус газрын орчны болон хязгаарлалтын бүсэд өвс ургамал бага, цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан зэрлэг ан амьтны хаваржилт хүндрэх төлөвтэй буй.   

Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цэцэг сумын ЗДТГ, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, "Мо-Эн-Ко" ХХК хамтран энэ сарын 23-ны өдөр зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авсан байна. 

Энэ хүрээнд Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын “Цахир хамар”, “Цагаан салаа” гэх хоёр байршилд 50  боодол өвс, 1.5 тонн хужир тавьжээ.

Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар нь Ховд аймгийн Цэцэг сумын нутагт оршдог. 

Тус цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүсэд 2020 оны 10 дугаар сард хийсэн судалгаагаар 25 сүргийн 531 аргаль хонь байна. Мөн  9 сүргийн 231 янгир ямаа тэмдэглэгдсэн гэх мэдээлэл бий. 


Холбоотой мэдээ