“Fitch” алтны үнэ буурна гэж таамаглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-02-26 14:38:39

МОСКВА. /TASS/. Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг алтны үнэ дунд хугацаандаа буурна гэж таамаглаж байна.


"Бид нэг унц алтны үнэ 2023 он гэхэд 1200 ам.доллар болж буурна гэж таамаглаж байна” гэж “Fitch” агентлагийн шинжээчид мэдээлжээ.


Харин 2021-2022 онд Төв банкуудын хөрөнгө оруулалт, худалдан авалтын урсгалаас шалтгаалан эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор  алтны үнэ нэг унц нь 1600 болон 1400 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.


Пүрэв гарагт Нью-Йоркийн “Comex” бирж дээр нэг унц алтны үнэ 1793.6 ам.доллар байжээ.



Холбоотой мэдээ