“Авьяас” дэд хөтөлбөрт 14 мянга гаруй хүүхэд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 10:58:38

Архангайн хэмжээнд “Авьяас” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн ИТХ, ЗДТГ болон хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, нийтийн номын сангаас гадна сумдын ЗДТГ-ууд, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна.

Албаны эх сурвалжийн мэдээнээс үзэхэд, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх үүднээс цэцэрлэг сургуульд орон нутгийн төсвийн хөрөнгө, байгууллага иргэдээс дэмжиж тусалсан 85 сая гаруй төгрөгийн хандиваар сургалтын хэрэглэгдэхүүн авчээ. “Зөв монгол хүүхэд”-үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд шатар, даам, нисэх загвар, мөсөн шагай зэрэг спортын төрлөөр 10,хувцас загвар оёдол, эсгий урлал, сийлбэр,  нэхмэл гэх мэт урлалын төрлөөр 11, бусад 17 нийт 38 нэрийн дугуйлан хичээллүүлжээ.

Эдгээрийг 450 багш, орон нутгийн 14 авьяастан иргэн удирдан хичээллүүлж, давхардсан тоогоор 14 мянга гаруй хүүхэд хамрагдсан аж.

Архангай аймаг. Л.Булган

Холбоотой мэдээ