Иран цөмийн байгууламждаа хийх МАГАТЭ-ийн шалгалтыг хязгаарлажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-24 12:11:10

ТЕХРАН. /IRNA/. МАГАТЭ буюу Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас Ираны цөмийн байгууламжуудад хийх шалгалтыг хоёрдугаар сарын 23-наас эхлэн хязгаарлажээ.


Ираны Засгийн газрын төлөөлөгч Али Рабиагийн мэдээлснээр, МАГАТЭ-ийн шинжээчдийг цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар 2015 онд байгуулсан Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний /ҮАХЦТ/ Нэмэлт протоколын хүрээнд шалгалт хийхийг хориглосон боловч МАГАТЭ-тай байгуулсан Аюулгүйн баталгаа олгох тухай гэрээний хүрээнд шалгах эрхийг хэвээр үлдээжээ.


“Нэмэлт протоколоор хүлээсэн үүргээ сайн дураар хэрэгжүүлэхээ түр зогсоож байгаа нь МАГАТЭ-тай хамтын ажиллагаагаа зогсооно гэсэн үг биш юм. Энэ хамтын ажиллагаа үргэлжлэх бөгөөд Исламын Бүгд Найрамдах Иран Улс эдгээр бүх асуудлыг МАГАТЭ-д бичгээр урьдчилан мэдэгдсэн болно" гэж Али Рабиа мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, Иран улс парламентаас нь баталсан хуулийн заалтын дагуу ҮАХЦТ-ний Нэмэлт протоколыг хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээ түр зогсоожээ.


"АНУ болон бусад тал ҮАХЦТ-гөөр хүлээсэн үүргээ дахин биелүүлж эхэлсэн тохиолдолд бид үүргээ биелүүлэхэд бэлэн байна" гэж Раби мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ