ХАА-н тоног төхөөрөмжийн цахим үзэсгэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-24 10:58:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын ХХААХҮЯ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Жилин мужийн Худалдааг дэмжих хороо хамтран энэ оны 3 дугаар сард ХАА-н тоног төхөөрөмжийн цахим үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай МҮХАҮТ-аас мэдээллээ. 


Үзэсгэлэн яармагт БНХАУ-ын Жилин мужийн ХАА-н үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани оролцох аж. Энэ үеэр хоёр орны тухайн салбарын хамтын ажиллагааны талаар яриа хэлцэл өрнүүлэх тул хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдаж авах сонирхолтой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг тус онлайн үзэсгэлэнд оролцохыг урьж байгааг мэдэгдэв.



Холбоотой мэдээ