Архангай аймагт үхсэн цоохор ирвэс олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-23 17:46:42

Архангай /МОНЦАМЭ/. Дэлхийд нэн ховор цоохор ирвэс үхсэн байсныг Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Баруун Ангархайгаас энэ сарын 17-ны өдөр олжээ.

Баруун Ангархайд нутаглаж байгаа малчин н.Батбилэг энэ сарын 17-ны өдөр малаа хариулж яваад ийнхүү үхсэн ирвэстэй таарч, сум руу ярьж мэдээлэл өгсний дагуу сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч Б.Мөнхболд, М.Баатархүү П.Содномдорж, Хэсгийн төлөөлөгч Н.Ганболд, жолооч Д.Алтансүх, гэрэл зурагчин Ц.Бямба-Очир нар газар дээр нь очиж, сумын төвд авчирсан байна. Ирвэсийг 2021 оны 2-р сарын 19-ний өдөр аймгийн төвд авч ирж, Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд хүргүүлсэн байна.

Цаашид дэлхийн нэн ховор амьтныг хамгаалах, уг амьтны байршил, тархац нутаг, шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл зэрэг олон талын судалгааг нутгийн иргэдийн оролцоотойгоор хийж, нэн ховордсон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэхэд онцгой анхаарах нотлох баримт ийнхүү гарч ирж байна гэлээ.  

Холбоотой мэдээ